БАЯН-ӨЛГИЙ: Булган суманд гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Ангиллын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Булган суманд гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль хоёр дахь өдөртөө үргэлжилж байна.
Дадлага сургуулийн хүрээнд гамшгаас хамгаалах хууль тогтоомж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд сургалт явуулав.
Харин өнөөдөр сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хээрийн үүргэвч, машин техник, багаж зэвсгийн бэлтгэл бэлэн байдал, хээрийн нөхцөлд ажиллах ур чадварыг шалгаж, танхимын дадлагаар үйл ажиллагаа үргэлжилж байна.
Мөн сумын удирдлага, Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор гурван төрлийн цагийн байдалд ажиллах юм. Үүний дараа аймгийн Онцгой байдлын газраас очсон ажлын баг команд штабын дадлага сургуулийн ажлыг дүгнэж үнэлэлт өгнө.
Булган сум нь энэ жил гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль хийсэн тус аймгийн 9 дэх сум бөгөөд удахгүй уг ажлыг Баяннуур, Алтанцөгц, суманд зохион байгуулах ажээ.