Сурагчдын 60 хувь нь дүрэмт хувцсаар хангагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-23 14:33:48

Баян-Өлгий аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид дөрөв хоног сургалт хийж, тав дахь өдөртөө бага хуралд хамрагдлаа.

Сургалтанд 700 багш оролцож, нийслэлээс ирсэн 25 эрдэмтэн профессорууд хичээл заалаа. Бага хуралд багш нараас гадна ЕБ-ын нийт сургуулиудын захирал, хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар оролцлоо. Аймгийн Засаг дарга А.Гылымхан бага хуралд оролцож хэлсэн үгэндээ сургалтын шинэ бодлого, хөтөлбөрүүдийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг захив.

Нийт сургуулиудад шинэ хичээлийн жил болон өвлийн бэлтгэл, засвар үйлчилгээний ажил хангалттай хийгдлээ гэсэн дүн гарчээ. Бага сургуульд зориулагдсан 19 сурах бичиг хоёр жилийн өмнө казах хэл дээр орчуулагдаад хэвлэгдсэн бол дунд сургуулийн сурах бичиг хангалттай байгаа аж. Сурагчдын дөчин хувь нь сурах бичгийг үнэ төлбөргүй хэрэглэх бөгөөд 10 дугаар ангийнхан ойрын үед сурах бичгээр хангагдана.

Харин дүрэмт хувцасаар сурагчдын 60 хувь нь хангагдсан, үлдсэн хэсэг нь энэ хичээлийн жилд стандартын хувцастай болохоор байгаа юм байна.  

Ш.Айзаря

相关新闻