ӨВӨРХАНГАЙ: Эрхзүйн хөтчүүдийг байгаль орчны хууль, эрхзүйн чиглэлээр чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-05 14:17:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт боллоо. Сургалтад аймгийн Эрхзүйн хөтчүүд хамрагдаж, хүрээлэн буй орчны Олон улсын конвенц, Монгол Улсын байгаль хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл авчээ.


Мөн хуулиар хамгаалагдсан, хүрээлэн буй орчинтой холбогдох субьектив эрхээ эдлэх, зөрчигдсөн тохиолдолд хэрхэн сэргээлгэх, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах, энэ салбарын шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чадавхид суралцлаа.


Аймгийн хэмжээнд сумдын ЗДТГ-ын Төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын нэгжийн арга зүйч, Арвайхээр сумын багийн зохион байгуулагчид зэрэг 48 алба хаагчийг Эрхзүйн хөтчөөр сурган ажиллуулж байна. Иргэдийн зүгээс ихэвчлэн хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл авах, сургалт хийх, хууль хяналтын байгууллагууд руу өргөдөл, гомдол гаргах асуудлаар Эрхзүйн хөтчид хандан зөвлөгөө, мэдээлэл авсан байна. 

相关新闻