Япон улсад инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн бэлтгэх хүсэлт илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЖАЙКА олон улсын байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотой өнөөдөр уулзлаа.
БШУЯ болон ЖАЙКА олон улсын байгууллага өнөөдрийг хүртэлх хугацаанд
-Инженер технологийн
дээд боловсрол төсөл
-Тусгай хэрэгцээт
боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн
хамгааллын үйлчилгээг сайжруулах
-“Хүний нөөцийн хөгжлийг
дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр
-ЕБС-ийн үдийн хоол
үйлдвэрлэлийг дэмжих төсөл
-“САТРЕПС” буюу
“Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн
зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” төсөл
гэсэн 5 төслийг хамтран хэрэгжүүлжээ.
Энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, стратегийн түвшний олон төсөл
хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.
Цаашид
-“Ерөнхийлөгчийн
илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд оюутан
суралцуулах
-Япон Улсын
дэмжлэгтэйгээр бага, дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга
байгууламж барих
-Монгол-Японы эмнэлэгт
хэвтэн эмчлүүлэх орны тоо 104 байгаа бол 350 ортой болгож өргөжүүлэх, эмнэлгийн
менежментийг төгөлдөржүүлэх төслийн 2-р шатыг эхлүүлэх
-Шинэ сэргэлтийн
бодлогын хүрээнд 40 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай учир инженер
техникийн дээд боловсрол төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх
-Сургуульд суурилсан
менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хамран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.