ӨВӨРХАНГАЙ: Бат-Өлзий сумыг инженерийн шугамд холбох ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. “Сумын хөгжил – инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл Хужирт, Уянга,
Бат-Өлзий суманд хэрэгжинэ.
Өнөөдөр Бат-Өлзий суманд төслийн нээлтийг хийж, 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3500 метр урт бохирын шугам, 3900 метр урт цэвэр усны шугам, 1300 гаруй метр урттай дулааны шугам тавих ажлыг эхлүүллээ.
8 мянга гаруй хүн амтай тус сумыг инженерийн дэд бүтцэд холбосноор төрийн байгууллагууд, айл өрхүүд ая тухтай нөхцөлд ажиллаж амьдрах, нүхэн жорлонгийн тоог эрс бууруулж, хөрсийг бохирдлоос хамгаалах, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих гээд олон талын ач холбогдолтой юм.
Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжүүлж байгаа аж.