ХОВД: БНСУ-ын Чангшин их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-26 16:02:05

Ховд /МОНЦАМЭ/.  БНСУ-ын Чангшин их сургуулийн төлөөлөгчид өнөөдөр Ховд аймагт зочлов.  


МУИС–ийн Ховд аймаг дахь салбар сургууль нь гадаад, дотоодын 60 гаруй их, дээд сургуультай  хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний ажил, оюутан солилцооны үйл ажиллагааг шат дараатай өргөжүүлж ирсэн.  
Тухайлбал, энэ хичээлийн жилд БНСУ-ын Чангшин их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж,  2+2  “хос диплом хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд БНСУ-ын Чангшин их сургуулийн
захирал И Уон Гун  тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр МУИС–ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хоёр сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго зорилт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, багш, оюутан солилцооны  хамрах  хүрээг өргөжүүлэх шинэ боломжуудын талаар санал солилцлоо.  Мөн Ховд аймгийн удирдах ажилтнуудтай өнөөдөр уулзалт хийв. 

МУИС–ийн Ховд аймаг дахь салбар сургууль нь энэ хичээлийн жилд 1500 гаруй оюутан, 100 гаруй багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сургалтын  чанар, хүртээмжийг  сайжруулах,  оюутан, төгсөгчдийг чадавхжуулах, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бааз суурийг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагаараа онцлогтой. 


Тус сургууль, БНСУ-ын Чангшин их сургуультай хамтарсан  2+2 хөтөлбөрийн хүрээнд “Эрх зүй” мэргэжлийн ангийн 8 оюутан энэ хичээлийн жилээс Солонгос улсад суралцаж байна.
Цаашид багш, оюутнуудаа Солонгос улсад суралцуулах, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцуулах зэргээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ талууд илэрхийлж байлаа.  


 

相关新闻