Уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Соёлын яамны галерейд нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн МУСТА уран бүтээлч З.Түмэнжаргал, зураач Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэнг Соёлын яамны галерейд нээлээ.
Соёлын яамны галерей уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд
таниулах зорилгоор давтамжтай дэлгэн тавьдаг.
Уран бүтээлч З.Түмэнжаргал байгаль, домог, зан үйл, нүүдлийн
ахуй соёлыг байгалийн чулуу, мод, металл, яс үс, арьсанд шингээж нэн шинэ атлаа
эрт эдүгээг тээсэн өвөрмөц содон бүтээлүүдийг туурвидаг өөрийн гэсэн өнгө
төрхөөрөө ялгардаг.
Зураач
Б.Баярцэнгэл нүүдэлчдийн аж байдлаас суурин нийгмийн дүр зургууд руу шилжин
аажмаар Буддын шашны дотоод чанарт сониучаар өнгийсөн уран нарийн дүрслэл,
зөөлөн өнгө, ёгт агуулга бүхий өвөрмөц онцлогтой бүтээлээ бүтээдэг байна.
Тус үзэсгэлэн энэ сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.