ӨВӨРХАНГАЙ: Эмийн үнийн хэлбэлзэлд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-18 18:12:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай хамтран Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийж байна.


Тус ажилд 22 байгууллага хамрагдсан бөгөөд зайлшгүй шаардлагатай болон ЭМД-аар олгох эмийн жагсаалтад орсон эмийн хангалт, үнэ зэрэгт хяналт тавьж байгаа юм.


Үнэлгээний ажлын багаас сүүлийн хоёр жилийн хугацаанд борлуулсан эмийн үнийн хэлбэлзлийг судлан тогтоож, дээд хязгаараас хэтрүүлсэн тохиолдолд зөрчлийн арга хэмжээ авах, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлэх, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулж байна. 

相关新闻