ӨВӨРХАНГАЙ: Эрт илрүүлэгт иргэдээ хамруулсан дүнгээр улсад наймд жагсаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-18 17:31:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоонд Өвөрхангай аймгийн нийт хүн амын 40 хувь буюу 47100 иргэн энэ ондоо багтан хамрагдах ёстой. Гэтэл 10 дугаар сарын 15-ны байдлаар 13973 иргэн хамрагдсан бөгөөд улсын хэмжээнд эхний 8-д жагсаж байна.


Үзлэг оношилгоо удааширч байгаа шалтгаан нь ходоодны дурангийн болон рентген аппарат дээр ачаалал үүссэнтэй холбоотой гэж албаныхан тайлбарлав. Учир нь ходоодны дуранг горимын дагуу халдваргүйжүүлж, ариутгахад тодорхой хугацаа ордог аж.


Аймгийн хэмжээнд БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, Чинмэнд, Ариунсанаа, Ачтан-Ирээдүй гэх гурван хувийн эмнэлэг тус бүрт эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хийж байгаагаас БОЭТ, Чинмэнд эмнэлэг ходоодны дурангийн аппараттай, өдөрт 20-23 хүн үздэг байна. 

相关新闻