Канадад 1.4 сая хүнд “COVID-19”-ийн урт хугацааны зовуурь илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ОТТАВА. /Global News/. Канадад насанд хүрсэнд 1.4 сая орчим хүнд “COVID-19”-өөр
халдварласнаас нь хойш хамгийн багадаа зургаан сарын хугацаанд шинж тэмдэг
илэрсэн талаар тус улсын Статистикийн газраас даваа гарагт мэдээллээ.
Тодруулбал, “COVID-19”-ийн
шинжилгээний хариу нь эерэг гарсан болон халдвар авсан байж магадгүй хүмүүсийн 14.8
хувьд хамгийн багадаа гурван сарын турш шинж тэмдэг илэрчээ. Энэ нь Канадын
насанд хүрсэн 1.4 сая орчим иргэн буюу 18-аас дээш насны хүн амын 4.6 хувьтай
тэнцэж байна.
Канадын Нийгмийн
эрүүл мэндийн агентлагтай хамтран Статистикийн газар “COVID-19”-ийн урт
хугацааны зовуурь илэрсэн канадчуудын талаар улсын хэмжээний анхны мэдээллийг
танилцуулсан нь энэ юм.
Тайланд дурдсанаар,
урт хугацааны зовуурь илэрсэн хүмүүсийг хүйсээр нь ангилж үзэхэд эмэгтэйчүүд
эрэгтэйчүүдээс өндөр хувийг эзэлсэн байна. Харин насны хувьд илэрхий ялгаатай
байдал ажиглагдаагүй байна.
Хамгийн түгээмэл
илэрсэн шинж тэмдгүүдэд ядарч сульдах, ханиах, амьсгал давчдах, ой санамж
муудах зэрэг оржээ.