Хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай 130 сая хүн байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-20 13:16:31

НЬЮ-ЙОРК. /VOA/. Хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсад НҮБ уриаллаа.

“Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан баасан гарагийн орой Нью-Йорк хотод төв байрандаа НҮБ нэгэн арга хэмжээ зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд 200 орчим хүн, тэдний дотор НҮБ-ын албаны хүмүүс болон гишүүн улсуудын төлөөлөгчид оролцсон байна.

Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа амь насаа алдсан хүмүүнлэгийнн тусламжийн ажилчдын дурсгалыг хүндэтгэхийн тулд жил бүрийн наймдугаар сарын 19-нийг “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” болгох шийдвэрийг НҮБ 2008 онд гаргаж байжээ. 2003 оны энэ өдөр Иракийн нийслэл Багдад хот дахь НҮБ-ын байр дэлбэрэлтэд өртсөний улмаас НҮБ-ын 22 ажилтан, тэдний дотор Иракт сууж байсан тусгай төлөөлөгч Сержиу Виейра ди Мелло амь үрэгдэж байсан юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг төлөөлөн түүний орлогч Ян Элиассон уг арга хэмжээнд оролцжээ. НҮБ-ын тэргүүн гадаадад байгаа аж.

Ян Элиассон хэлэхдээ “дэлхийн дахины өмнө тулгамдаж буй бүх асуудалтай НҮБ нүүр тулгарч байна. Тухайлбал, Сири, Өмнөд Судан, Йемен болон Сомалид НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн ажилтнууд болон энхийг сахиаулагчд амиа насаа алдаж, эрсдэл дунд ажиллаж байна” гэв.

Мөн тэрбээр “дэлхийн хэмжээнд нийтдээ 130 сая хүн хүмүүнлэгийн тусламжаас хараат байна” гээд, хүн төрөлхтөн болон хүний амь насыг эн тэргүүнд тавихыг дэлхийн улсуудын засгийн газруудад уриаллаа.

Г.Доржханд

相关新闻