ЭЗХАХБ: Шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо Японд хамгийн бага байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /Anadolu/. Шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн оролцоо Япон улсад хамгийн бага түвшинд байгаа талаар Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын /ЭЗХАХБ/ жил тутмын тайланд дурджээ.
ЭЗХАХБ-ийн 32 оронд дээд боловсрол эзэмшиж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь дунджаар 45 хувь байна. Харин Японд энэ үзүүлэлт 30 хувь байгаа аж.
Жагсаалтын нэгдүгээрт Литва улс 59 хувийн үзүүлэлтээр бичигдсэн бол хоёрдугаарт Латви /55 хувь/, гуравдугаарт Финланд /53 хувь/ жагсжээ.
Эрдмийн зэрэгтэй эмэгтэйчүүдийн эзлэх хувь Швейцар, БНСУ-д 36 хувьтай байна.
Японы Засгийн газар эмэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхийн тулд улсын их, дээд сургуулиудад үзүүлэх дэмжлэгийг 2020 оноос хойш нэмэгдүүлжээ.