АРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-06 11:50:35
Архангай /МОНЦАМЭ/. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх ДЭМБ-ын аргачлал" 7 модуль гарын авлагыг танилцуулах хоёр өдрийн сургалтыг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, эрүүл мэндийн үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлүүд, эмнэлэгт нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал, хяналтын хуудас, зөвлөмж, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой шалгуур үзүүлэлтүүд, байгууллагын бодлого төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх талаар суурь мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн бөгөөд цаашид үйл ажиллагаандаа гарын авлагыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ажлыг сайжруулан, хэрэгжүүлж ажиллах юм.

Энэхүү аргачлал нь “Бүх нийтийн эрүүл мэнд” Дэлхийн уриалга, Монгол Улсын 2015-2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болох “Бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдын адил эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш авах эрхтэй” зэрэг эрүүл мэндийн эрх зүйн орчныг хангах, хэрэгжүүлэх хүрээнд нийцэж боловсруулсан байна.

Тус аргачлалыг олон улсын АИФО байгууллагын дэмжлэгээр ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС, МХЗХолбоо зэрэг байгууллага хамтран Монгол Улсад үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

相关新闻