ХОВД: Гэрэл зургийн үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Монгол Улс болон БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүх чиглэлд гүнзгийрч байгаа.
Энэ
цаг үед соёл, найрамдлын өдрүүдийг сэргээх, хоёр улсын харилцааг бэхжүүлэх, иргэд,
залуусын мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор Ховд хотын төвд “Шиньжан нутгийн өнгө
төрх” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна.
Энд
Шиньжан нутгийн байгалийн үзэсгэлэн, барилга байгууламж, иргэдийн ахуй амьдрал,
онцлогийг харуулсан 35 гэрэл зураг дэлгэжээ.
Мөн
Ховд хотод “Цайны зам” өв соёлын наадам болж байгаатай холбогдуулан Монгол Улс,
тэр дундаа Ховдын онцлог, байгалийн дурсгалт газар, тэмээн жин, нүүдэл зэргийг
харуулсан 30 гэрэл зураг, уран зураг тавьсан байна.
Орон
нутгийн иргэд, гадаад, дотоодын аялагч, жуулчид энэ сарын 25-30-ны өдөр дээрх
үзэсгэлэнтэй танилцаж, 60 гаруй гэрэл зургийг үзэж сонирхохын зэрэгцээ өөрийн
сонирхсон зарим зургийг худалдан авч байна.
Уг
гэрэл зургийн үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Монгол, Хятадын найрамдлын
нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Ховд аймаг хамтран ажиллаж
буй.


