ӨВӨРХАНГАЙ: 41 иргэн 31 асуудлаар санал гомдол тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-27 17:39:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан болж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ирүүлсэн иргэдийн санал гомдолтой танилцлаа. Өнгөрөгч ажлын 10 хоногт 1224 иргэн тус төвд хандан төрийн үйлчилгээ авсан ба 41 иргэн 31 асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ.


Санал гомдлын дийлэнх нь аймгийн БОЭТ, Боловсрол, шинжлэх ухааны газар, Арвайхээр сумын ЗДТГ-ын эрхлэх асуудалтай холбоотой байна. Тухайлбал, аймгийн БОЭТ нь цахим утсаа авдаггүй, цахимаар бүртгүүлсэн иргэдийн үзүүлэх цагийг программд шивдэггүй, дуудлагаар ирдэггүй, эрүүл мэндийн хуудас бөглүүлэхэд 80 мянга буюу өндөр үнэтэй болсон гэх гомдлууд ирсэн байв. Мөн зарим багш нар сурагчдаас хандив нэхдэг, Хүүхдийн номын сан бага насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байгаа гэх гомдол мэдээллүүд ирсэн байна. 


Иргэдийн санал, гомдолтой холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцохыг холбогдох байгууллагын дарга нарт аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн үүрэг болголоо.

相关新闻