Украины хүн амын тоо хагас жилийн хугацаанд 100 мянга гаруйгаар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-18 10:46:42

КИЕВ. /Ukrinform/. Украины хүн ам 2016 оны эхний зургаан сарын хугацаанд 102400-гаар цөөрөн 42.658 сая болжээ.

Украины Статистикийн Ерөнхий Газар энэ тухай мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд “Украинд нас барж, амь үрэгдсэн хүмүүсийн тоо төрөлтөөс давсан. Нас баралт болон төрөлтийн харьцаа 100:64 байна” гэжээ.

Энэ оны 1-6 дугаар сард тус улсад 190750 хүүхэд төржээ. Өнгөрсөн оны мөн хугацаанд 198290 хүүхэд төрж байсан байна.

Г.Доржханд

相关新闻