Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-17 09:37:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Илүү их уншъя" уриатай зохион байгуулж буй 32 дахь удаагийн номын баяр төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 



Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.

Энэ удаагийн номын баярт оролцогчдыг олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа бөгөөд зохиолчид, хэвлэн нийтлэгчид шинэ номоо уншигчдадаа толилуулахын зэрэгцээ зарим байгууллага онцгой бэлэг бэлдээд байгаа ажээ. Тухайлбал, “Альфаномын дэлгүүр номд хайртай нэг гэр бүлийг машинтай болгохоо зарласан болИнтерномномын дэлгүүрУншъя, Нисьеуриа дэвшүүлэн оролцож байна.

Мөн Номын соёлт ертөнцТББ-аас эрхлэн гаргадагНомын ертөнцсэтгүүл нийт 5000 хувь хэвлэгдэн үнэ төлбөргүй түгээдэг. Уг сэтгүүлийн эхний 1000 дугаарыг тусгай тасалбар дагалдаж, хүүхдүүд энэ тасалбараар 70 гаруй сонин содон амьтадтай амьтны хүрээлэн үзэж сонирхон танин мэдэхүйн аялал хийх боломжтой юм.

 

Энэ удаагийн номын баярт 300 гаруй асарт хувь хүн, байгууллага оролцон ном бүтээлээ танилцуулж буй. 

相关新闻