Номын баярт өргөнөөр оролцохыг УИХ-ын дарга оюутнуудад уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-12 12:46:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 32 дахь удаагийн  “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” буюу номын баяр энэ сарын 17-19-нд болно.

Энэхүү үйл ажиллагаа нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.  Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МУИС-ийн оюутнууд, Номын ертөнц клубийн сурагчдад номын баярын талаар болон D-Parliament.mn цахим системийн талаар танилцуулах уулзалт хийлээ.


УИХ-ын дарга "Илүү их уншъя" уриан дор зохион байгуулагдах номын баярт оюутан, залуусыг өргөнөөр оролцохыг уриаллаа.

Мөн “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд номын баярт оролцогчид улам залуужихын зэрэгцээ ном туурвиж, хэвлэн нийтэлдэг залуусын тоо мөн нэмэгдсэн болохыг хэлж байв.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж, баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгаж, номын баяр албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.


相关新闻