Ерөнхий боловсролын 52, 71 дүгээр сургууль байгалийн шинжлэх ухааны лабораторитой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-11 14:26:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын 52, 71 дүгээр сургууль байгалийн шинжлэх ухааны лаборатори, дугуйлантай боллоо.


Ингэснээр 3-6 дугаар ангийн хүүхдүүд хамрагдаж, хими, биологи, физик, газар зүйн хичээлийг лабораторид хийж, тургих боломж бүрдэж байна. Нэг удаад 205-30 хүүхэд ашиглах боломжтой эдгээр лабораторийг ашиглах гарын авлага болон дугуйлангийн хөтөлбөрийг бэлтгэжээ.


Уг лабораторийг байгуулахад Боловсролын ерөнхий газар, Монголын Хүүхдийн Ордон, Шинэ Монгол сургууль, Eco-Schools Mongolia болон "Rotary club Kawasaki South" хамтран ажилласан байна.

相关新闻