СЭЛЭНГЭ: Гал түймэр болон газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-12 18:53:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Гал түймэр болон газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан байна.


Дээрх сургалтад Сүхбаатар сумын 4, 5, 6 дугаар сургуулийн 3-7 дугаар ангийн 150 гаруй сурагч хамрагджээ. Аймгийн Онцгой байдлын газрын "Аврагч мазаалай", "Аюулгүй өрх" сургалтын танхимд явуулсан эл сургалтыг "Дэлхийн Зөн Монгол" Олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан аж.

 

Сургалтаар гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаана хандах, аюулгүй замаар гэрээс гарах. Газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг дадлуудыг олгосон байна. Түүнчлэн 101 тусгай дугаарын утас руу хэзээ, хэрхэн залгаж болох зэрэг мэдээллийг өгчээ.  

 

Мөн сургалтын хүрээнд гал сөнөөгч мэргэжлийн тухай, алба хаагчдын ажлын онцлогийг танилцуулж, ярилцсан байна.  


相关新闻