СЭЛЭНГЭ: "Байкал про" олон улсын тэмцээнээс тамирчид ганзага дүүрэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-10 14:10:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 4-5-ны өдөр ОХУ-ын Иркутск хотноо зохион байгуулсан жюү жицүгийн "Байкал про" Олон улсын тэмцээнд 6 орны 660 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

 

Тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийн 12в ангийн сурагч С.Сэлэнгэ 82кг жинд алтан медаль, мөн сумын 3-р сургуулийн 5в ангийн сурагч О.Мөнх-Учрал 40 кг жинд мөнгөн медаль, Хэрх 4-р сургуулийн 4б ангийн сурагч Б.Хулан 32 кг жинд алтан медаль тус тус хүртсэн байна. Эдгээр тамирчин сурагчдыг багш Л.Баяр-Эрдэнэ дасгалжуулан оролцуулжээ.

相关新闻