СЭЛЭНГЭ: Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Урсгал уснаас эрэн
хайх, аврах ажиллагааны дадлага сургууль энэ сарын 8-9-ний өдөр Сэлэнгэ
аймгийн Шаамар суманд боллоо.
Дээрх үйл ажиллагаанд Сэлэнгэ, Дархан-Уул
аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Хилийн 0101, 0243
дугаар ангийн нийт 50 гаруй алба хаагч хамрагдсан байна.
Тус дадлага сургуулиар алба хаагчид уснаас
эрэн хайх, аврах ажиллагаа, нэрвэгдэгчид тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг,
дадлага эзэмшин, хамтарсан дадлага хийж, харилцан туршлага солилцжээ.
Энэхүү дадлага сургуулийг
явуулснаар Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аюулгүй байдлыг
хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Цаашлаад алба хаагчдад урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны
мэдлэг олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх.
Мөн шинээр томилогдсон алба хаагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагаа,
нэрвэгдэгчид тусламж үзүүлэх болон дадлага эзэмшүүлэх
мэдлэг, дадлыг олгодгоороо онцлогтой. Өндөр ач холбогдолтой, үр
дүнтэй сургууль болдог” хэмээн Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа
Г.Галбадрах ярилаа.
Тус сургалтад амжилттай оролцсон Дархан-Уул аймгийн ОБГ, аймгийн Цагдаагийн газар, Хилийн 0101, 0243 дугаар ангийн дарга, захирагч нарт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах нар талархал гардууллаа.






