“Тэгш таван хүсэл” үзэсгэлэнг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бичиг үсгийн олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэхүү өдрийг 1966 оны Боловсролын сайд нарын Дэлхийн бага хурлын үеэр санаачлан дэмжсэнээс хойш жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдрийг “Бичиг үсгийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож, бүх нийтийн соёлын боловсролын түвшнийг нэмэгдүүлж, бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулан, бичиг үсэг тайлагдах боломжийг хүн бүрд тэгш хүртээмжтэй олгох нөхцөлийг бүрдүүлж, бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд чиглэх болсон.
Эл тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Говь-Сүмбэр аймгийн “Эрдэнийн бийр” дугуйлангийн сурагчдын “Тэгш таван хүсэл” үзэсгэлэнг Соёлын яамны нэг давхрын танхимд дэлгэлээ. Мөн саяхан болсон “Эх хэлний өдөр”-өөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн эгч дүүсийн бүтээлээр “Хос бичигтэн” үзэсгэлэн танилцуулав.