Балбад автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАТМАНДУ. /Xinhua/. Балбын төвийн нутгийн уулархаг бүсийн замд зорчигч тээврийн автобус осолдсоны улмаас 27 хүн амь эрсэджээ.
Даваа гарагт автобус Каврепаланчок хотод 300 м-ийн өндрөөс хавцал руу унасан байна.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, 42 хүн гэмтэж бэртжээ.
Ням гарагаас ширүүн бороо орж эхэлсний улмаас зам усанд автаж, хөрсний нуралт үүссэн бололтой.
Тус улсын уулархаг бүсүүдийн оршин суугчдын хувьд автобус бол гол тээврийн хэрэгсэл нь юм. Автобус осолдсон тохиолдол нэг бус удаа гарч байсан билээ. Тус улсын замын дийлэнх нь хатуу хучилтгүй, зам нь хажуугийн хашлагагүй гэнэ.
Г.Доржханд