СЭЛЭНГЭ: Цавуулаг сайтай, чанартай буудай үйлдвэрлэх шинэ аргыг туршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-07 12:12:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант сум дахь “Газар өгөөж” ХХК-ийн тариаланчид тариалалтын шинэ аргыг туршиж байна.

 

Энэхүү шинэ аргын тухайд гурилын үйлдвэрүүдийн шаардлага, стандартад нийцсэн, хуурай, цавуулаг сайтай, чанартай буудай үйлдвэрлэхийн тулд энэ аргыг туршин тариалалтаа явуулж байгаа хэмээн тариаланч Р.Болорсайхан хэллээ.

 

Тус хамт олон энэ жил анх удаа 3000 га талбайд тариалалтын шинэ аргыг туршиж, ургацаа хураан авахад бэлэн болжээ. “Газар өгөөж” ХХК-ийн шинэ туршилтын онцлог нь цаг хугацааны хувьд эрт, хөрс чийгтэй байх үед буюу 4 дүгээр сарын эхэн, дунд үед бага нормоор тариалалт хийсэнд байгаа гэнэ. Ингэж тариалахдаа хөрсөндөө ямар нэгэн бордоо ашиглахгүй, зөвхөн ургамал хамгааллын бодис ашигладаг гэдгээрээ ч давуу талтай аж.

 

Энэ аргыг анхны жилдээ туршиж байгаа бөгөөд буудайн болц сайн байгаа бөгөөд нэгж га-гаас 14-15 центнер ургац авах урьдчилсан төлөвтэй байгаа ажээ. 

相关新闻