Говийн бүсгүйчүүд нэгэндээ тусалж гэртэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-15 17:03:16

Өмнөговь аймгийн иргэн Д.Өлзий-Орших бүсгүйн санаачилсан сайн үйлсийн аян ажмилттай өрнөж айлын төлийн гэр түрээслэж,  өвчтэй охинтойгоо амьдардаг Ц.Отгонцэцэг бүсгүйг орон гэртэй болголоо.

Энэхүү сайн үйлсийн аяныг "Хатан заяа" группын бүсгүйчүүд идэвхтэй дэмжиж оролцжээ. Аяны дүнд  1450.000 төгрөг, 500 мянган төгрөгийн эд зүйл цугласан бөгөөд өнөөдөр бүсгүйчүүд Ц.Отгонцэцэгт гэрийг нь гардуулан өгчээ.

"Бид зөв хүндээ тусалсан. Санаачилсан аяныг маань дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа" гэж Д.Өлзий-Орших хэлсэн юм.

Энэхүү өрх толгойлсон бүсгүйд туслах аяныг www.dgjproject.com сайтын хамт олон сайн үйлсийн төсөл болгон хэрэгжүүлж хамтран ажилласан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻