ӨВӨРХАНГАЙ: Улсын уралдаанд гутгаар байр эзэлсэн тамирчдад баяр хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цэрэг-спортын "Дөл-2022" улсын уралдаанд гутгаар байр эзэлсэн "Ав хайрхан" тасгийн сурагчдад аймгийн БШУГ-аас талархал илэрхийллээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит
цэрэг-спортын “Дөл - 2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар
хотын 9 дүүргээс шалгарсан 29 тасгийн 300 гаруй сурагч оролцсоноос Өвөрхангай аймгийн
Баян-Өндөр сумын ЕБС-ийн
11а ангийн сурагч А.Ганбаяр
ахлагчтай “Ав Хайрхан тасаг”-ийн
тамирчид гуравдугаар байрын амжилтыг үзүүлжээ.
Аймгийн БШУГ-ын Сургалт арга зүйн
хэлтсийн дарга Э.Батаа сурагчдад баяр хүргэж, “Шилдэг
сурагч” алтан медалиар, Удирдагч багш, Арвайхээр сумын
ЕБ-ын 2-р сургуулийн биеийн тамирын багш Ч.Гавааг БШУГ-ын “Тэргүүний
багш” цол тэмдгээр, шагналаа.