“Ирээдүйн төсөөллийн тухай аудио алхалт" олон улсын зуны сургалт үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "THE TIME AFTER-Ирээдүйн төсөөллийн тухай аудио алхалт" олон улсын зуны сургалт СУИС-д үргэлжилж байна.
Тус сургалтад Монгол Улсаас 40 гаруй хүн оролцож байна.
Герман болон Швейцарийн Театрын
сурган хүмүүжүүлэгч багш нарын
танилцуулга лекц явагдсаны дараа дадлага хичээлийн хүрээнд оролцогчид Улаанбаатар хотын төвөөр аудио алхалтын
хэлбэрээр уран бүтээл хийхээр ажлын багт хуваагдан ажиллаж буй юм.
Ажлын баг нь сургалтын явцад ямар нөхцөлд, ямар арга техник, дадлаар дэлхийн хүн төрөлхтний ирээдүйн амьдрал, ургамал, амьтны төрөл зүйл оршин тогтнох баталгааг хангах боломжийн талаар судлан, өөрсдийн ирээдүйн тухай төсөөллөө урнаар илэрхийлэх юм.
Театрын цаг хугацааны машины
тусламжтайгаар үзэгчид аудио алхалтын үеэр ирээдүй рүү аялалд гарна. Өөр өөр
газар, цаг хугацаа руу аялахын тулд орон зай-цаг хугацааны үсрэлт хийхэд
шаардлагатай техникийг ашиглана. Аялах замдаа үзэгчид ирээдүйн мэргэжилтнүүдтэй
танилцаж, замд тааралдсан амьтан, ургамлаас янз бүрийн амьд үлдэх арга барилыг
суралцана. Аялалын үеэр олж авсан мэдлэг, туршлагаар хангагдсан үзэгчид өөрсдөө
ирээдүйн мэргэжилтэн болох боломжтой.
Монгол Улсын СУИС-ийн Театрын Урлагийн Сургууль,
Телевиз, Радио, Медиа Урлагийн Сургууль болон Дортмундын дээдсСургууль, TaSK-театр,
Берлин хотын Урлагийн их сургуулийн
Театрын боловсролын тэнхим, Урбан Номадс Номад Ситизенс төрийн бус байгууллагын
энэхүү хамтын ажиллагааг Германы Эрдмийн Солилцооны Албаны
(DAAD) санхүүжилтээр дэмжиж буй
юм.