Багшлах эрхийн шалгалтад шалгуулагчийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-08-15 12:18:11

Ховд аймагт өнгөрсөн 2014-2015 оны хооронд 682 шалгуулагч багшлах эрхийн шалгалтанд орж байсан энэ жил 222 болж буурчээ.

Тус аймагт  энэ жил их дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн 225 шалгуулагч дээрх шалгалтанд орохоор бүртгүүлсэнээс гурав нь регистерийн дугаарын зөрчлийн улмаас хасагдаж, 222 шалгуулагч шалгалтанд хамрагджээ.

Энэ жилийн багшлах эрхийн  шалгалтад 120 шалгуулагч тестийн шалгалтандаа тэнцэж, дараагийн шат буюу “ЭССЭ” бичлэгийн шалгалтаа өгч материалыг нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд /БМДИ/-д  илгээжээ.

БМДИ ажлын таван  хоногт багтаан “ЭССЭ” бичлэгийн шалгалтын дүнг гаргаснаар  багшлах эрхийн шалгалтанд хэдэн шалгуулагч тэнцсэн нь тодорхой болох юм.

Ховд Аймгийн Боловсрол Соёлын газар, СӨБ-ын байгууллага болон ЕБС-д багшаар ажиллах хүсэлт гаргасан, багш мэргэжлээр их, дээд сургууль шинээр төгсөгчид  холбогдох журмын дагуу багшаар ажиллах эрхийн шалгалтыг өгдөг журам тогтож  3 жил болж байна.

2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа дээрх шалгалтыг  энэ оны 8-р сарын 9-ний  өдөр орон даяар онлайн хэлбэрээр зохион байгуулсан юм.

А.Бямбасүрэн

相关新闻