ОРХОН: ЭЕШ амжилттай өгсөн сурагчдад оюутны тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-08-25 11:58:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан сурагчдыг аймгийн ИТХ болон Засаг дарга  хүлээн авч уулзаж, 2022 оны  Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан 11 сурагч, мөн 700-аас дээш оноо авч сурлага, спортын амжилтаараа тэргүүлсэн 10 сурагчид аймгийн Засаг даргын нэрэмжит  оюутны тэтгэлэг олгохоор батламж гардууллаа.


Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчдад оюутны тэтгэлэг олгож, урамшуулах журам 2017 онд батлагдаж, зургаа дахь жилдээ ийнхүү олгож байна. Өнгөрсөн хугацаанд орон нутагт эрэлттэй байгаа мэргэжлээр их дээд сургуульд элсэн суралцаж буй 60 гаруй оюутанд  уг тэтгэлэгийг олгожээ. 


Энэ жил Орхон аймгийн Элсэлтийн дундаж оноо улсын дунджаас 22,11 оноогоор өндөр үнэлэгдэж, Орос хэлний хичээлээр улсад тэргүүлсэн амжилт гаргасан юм. 

相关新闻