Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн эхний шат хаагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний шатыг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулж, өнөөдрийн 17.00 цагт хаагдлаа.
Нийт 111.517 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна. Эдгээр хүүхдийн цэцэрлэгийн хуваарилалтыг маргааш, нөгөөдөр хийж, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл хүргэх юм.
Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2 болон 3 дахь шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах боломжтой.

