ӨВӨРХАНГАЙ: Хот хоорондод 13 км замыг энэ сард багтаан ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүйтний
хөндий – Арвайхээр чиглэлийн 57.56 км зам засварын ажил амжилттай үргэлжилж
байна. “Бүс нутгийн авто зам, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч
Н.Мөнхбаясгалан, инженер Ч.Батмөнх нар өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзаж, замын ажлын нөхцөл
байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Замын эхний хэсгийн 21.6 км-ыг 3 см
асфальтаар дахин хучиж, 7 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад бүрэн оруулсан бол
“Модон гуанз”-наас нааших 13 км замыг 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн нээхээр
ажиллаж байгаа аж
Мөн 54 цэгт хоолойн ажил, 38.3 км-т
харлуулсан буталсан чулуун суурь, 7.8 км-т цементээр бэхжүүлсэн суурийн ажил
хийгдээд байна. Замын ажлыг дахин технологийн алдаа гаргахгүйгээр, хугацаанд нь
чанартай гүйцэтгэхэд сайтар хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга төслийн
нэгжээс хүслээ.