ӨВӨРХАНГАЙ: "ДӨЛ" УАШТ-д Өвөрхангайгаас 13 тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болж байна.
Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих бөгөөд манай аймгаас А.Ганбаяр ахлагчтай /Баян-Өндөр сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч/ “Ав Хайрхан тасаг” баг тамирчид аймгийн Цэргийн штабын заавар, зөвлөгөө дор оролцож байна.
Өнгөрөгч хавар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион
байгуулсан аймгийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд эхний 5 байр эзэлсэн баг тамирчдаас мэдлэг боловсрол, ур чадвар, бие бялдараар шигшигдэн сонгогдсон 13 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр
тус багийг байгуулжээ.

