Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээх явц 66.5 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-08-22 08:34:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. И-монголиа цахим порталд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлт 66.5 хувьтай үргэлжилж байна.

2022 оны 8 дугаар сарын 1-ний Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны сангийн мэдээллээр 2-5 насны 150.735 хүүхэд байгаагаас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 07.30 цагийн байдлаар 100.222 хүүхдийг цэцэрлэг хамруулах хүсэлтийг эцэг эх, асран хамгаалагчдаас илгээжээ.

相关新闻