Өнөөдөр солгой гартнуудын дэлхийн өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОдоогоос 24 жилийн өмнө 1992 оны наймдугаар сарын 13-нд анх удаа солгой гартнуудын олон улсын өдрийг тэмдэглэж эхэлснээр жил бүр уг өдрийг дэлхийн улс орнууд тэмдэглэх болжээ.
Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн эрх ашгаа хамгаалах зорилгоор 1975 оны наймдугаар сарын 13-нд нэг байгууллага санаачилсан бөгөөд тус байгууллагыг олон улсын солгой гартны байгууллага хэмээн нэрлэжээ.
Статистикийн тоо баримтыг сөхвөл, дэлхийн 7 оршин суугч тутмын нэг нь солгой юм. Энэ өдрийн зорилго нь солгой хүмүүс хэрэглэж болохуйц тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг хүсч байгаагаа илэрхийлэх явдал юм.
Их Британийн олон сургуульд солгой хүүхдүүдийг зөв гараараа бичиж дахин сургахыг эрмэлзсээр байгаа нь сэтгэл зүйн стресст оруулж, улмаар сурагчдын сурлагад муугаар нөлөөлдөг нь Британийн солгой хүмүүсийн клубын гишүүд эсэргүүцдэг байна.
Солгой хүмүүс хүчтэй зан чанар, бүтээн туурвих их чадавхтай гэж сэтгэл судлаачид дүгнэдэг. Алдар цуутай солгой хүмүүсийн дотор Александр Македонский, Наполеон, Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Мерилин Монро, Уинстон Черчилль тэр ч байтугай АНУ-ын дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар орж байгаа юм.
Д.Өлзий