Өлгийд усархаг бороо орж дахин үер боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБаян-Өлгий аймгийн Өлгий суманд өчигдөр орой буюу наймдугаар 12-ны өдөр 20:30 цагаас 20:45 цагийн хооронд аадар бороо, мөндөр холилдон орж тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрх үерийн усанд автсан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, Аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй шуурхай ажиллажээ. Тэд усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгосон байна.
Д.Өлзий