БАЯН-ӨЛГИЙ: Хөл бөмбөгийн шигшээ баг нэгдүгээр шатны тэмцээний аварга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулж буй
хөл бөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 26-наас 8
дугаар сарын 6-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод боллоо.
Тэмцээнд нийт 17
аймгийн шигшээ баг өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн шигшээ баг тэргүүлж, нэгдүгээр шатны цомын
эзэн, аварга багаар тодорлоо.
Мөн багийн ахлагч
Б.Мустафа "Шилдэг хагас хамгаалагч” , багийн хаалгач Б.Көпберген
"Шилдэг хаалгач"-аар тус тус шалгарлаа.
Баян-Өлгий
аймгийн шигшээ баг нэгдүгээр шатны хагас шигшээ тоглолтод Сэлэнгэ аймгийн
багийг 4-1 харьцаагаар хожив. Харин шигшээ тоглолтод Төв аймгийн багийг буулган
авч 2023 онд Монголын хөл бөмбөгийн холбооны 21 аймгийн аварга шалгаруулах дээд
шатны тэмцээнд өрсөлдөх эрхтэй боллоо.