Долдугаар хорооллын дулааны ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-12 10:30:55

Шинээр бий болж буй орон сууцны Долдугаар хорооллын эхний ээлжийн дулаан хангамжийн ажилд шаардлагатай 328 сая 488 мянган төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,орон сууцны 7 дугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажлыг зохион байгуулах тухай” А/601 дүгээр захирамж гаргасан байна. Уг захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр бий болж буй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны Долдугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ. 

Уг ажилд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн 2016 оны төсвийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэх юм байна.

Б.Заяа

相关新闻