ӨВӨРХАНГАЙ: Монгол Улсын онч мэргэн Н.Алтантулга сурын харваанд тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 100, 101 жил, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын сурын харваанд эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн уугуул, Монгол Улсын онч мэргэн Н.Алтантулга тэргүүн байр, Арвайхээр сумын харьяат Монгол Улсын гоц мэргэн П.Явуухулан дэд байр, Ховд аймгийн уугуул, даяар дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр гутгаар байр эзэллээ.
Эмэгтэйчүүдээс Булган аймгийн уугуул, Монгол Улсын гоц мэргэн харваач, спортын мастер Б.Баярцэцэг тэргүүн байр, Хөвсгөл аймгийн уугуул, спортын мастер Ж.Нямдаваа дэд байр, Өмнөговь аймгийн уугуул, Монгол Улсын гоц мэргэн харваач О.Чинзүрх гутгаар байрыг эзэллээ.
Үндэсний сурын харвааны өсвөрийн насны эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат Г.Насанжаргал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат Б.Бэрцэцэг, Монгол Улсын идэр мэргэн А.Цолмон-Эрдэнэ нар эхний гурван байрыг эзэлсэн байна.

