ӨВӨРХАНГАЙ: Аймгийн алдарт уяач М.Батмөнхийн уясан ухаа морь түрүү магнайд хурдаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн
хурд - 2022 наадмын их насны морьдын уралдаанд;
- Төв
аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзий эзэнтэй, аймгийн алдарт уяач
М.Батмөнхийн уясан ухаа морь түрүү магнайд хурдаллаа.
- Өвөрхангай
аймгийн Богд сумын харьяат Д.Жаргалын, аймгийн алдарт уяач Г.Эрдэнэчулууны
уясан зээрд халзан морь аман хүзүүдлээ.
- Говь-Алтай
аймгийн Баян-Уул сумын харъяат, Тодманлай уяач Д.Ганбаатарын хүрэн морь айргийн
гуравт
- Завхан
аймгийн Цагаанчулуут сумын харьяат Б.Баярдорж эзэнтэй, улсын алдарт уяач
Э.Баянзулын уясан хүрэн морь айргийн дөрөвт
- Өвөрхангай
аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаяр эзэнтэй, Тодманлай уяач Т.Ихбаярын
уясан саарал морь айргийн тавт хурдаллаа.



