Хувьцаат компаниудын зэрэглэлийг өөрчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
бүртгэлтэй зарим компанийн арилжааны зэрэглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, I зэрэглэлд байдаг “Баянгол зочид буудал”, “Хөвсгөл Алтан
дуулга” компаниудын
зэрэглэлийг бууруулж, II
зэрэглэлд эрэмбэлжээ. Түүнчлэн “Дархан хүнс”, “Тээвэр-Дархан”, “Монгол шевро”
ХК-ийн зэрэглэлийг мөн нэгээр багасган III руу шилжүүлжээ. Харин “Эрдэнэс сольюшинс”,
“Эрчим Баян-Өлгий”, ”Дорнод худалдаа” болон ”Крипто Үндэстэн” зэрэг компанийг III зэрэглэлээс дэвшүүлэн II-т эрэмблэснийг мэдээллээ.
Хөрөнгийн биржээс бүртгэлтэй
180 шахам хувьцаат компанийг тодорхой шалгуурын дагуу гурван зэрэглэлд ангилан
үнэт цаасны арилжаа хийдэг юм.