Олон улсын 50 судлаач цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 11:54:26

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), НҮБ-ын Европын Эдийн засгийн Комисс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хамтран энэ сарын 16-19-нд Улаанбаатар хотноо “Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалт семинар зохион байгуулах болжээ.

Семинараар UNFC-2009 буюу “Энергийн болон хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн НҮБ-ийн хүрээний ангилал (НҮБХ-2009)” болон ОУАЭА-аас гаргадаг “Улаан ном-2015” -ын талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Ингэснээр цацраг идэвхт бодис, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн хэрэглэгээг тодорхой болгох, уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Семинарт Монгол, Австри, Франц, Герман, Аргентин, Камерун, Чадзэрэг 29 орчим орны 50 орчим судлаач оролцох аж.

Ч.Ариунболд

相关新闻