СЭЛЭНГЭ: С.Чойсүрэн: Манай Нийтлэг үйлчилгээний алба олон хоногоор маш хариуцлагатай ажилласан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Үндэсний их баяр наадмын бэлтгэл
ажлыг хангах нүсэр ажилд оролцож, түүнийг бүтээдэг хүмүүс нэлээд чимээгүй байдлаар,
маш том ажлыг амжуулдаг. Ингээд арын алба хэмээх том нэртэй, нүсэр ажлыг зохион
байгуулсан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны дарга С.Чойсүрэнтэй
уулзаж товч ярилцлаа.
-Сэлэнгэ түмэн маань дэнж хотойтол өргөн
дэлгэр сайхан наадлаа. Энэ жилийн хувьд нэлээд зохион байгуулалт сайтай, наадамчид
руугаа хандсан наадмын бэлтгэл ажлыг маш сайн хангасан байна гэж наадамчид ам дүүрэн
ярьж байна. Их ажлын ард гарсан танай хамт олны ажил үйлсээс сонсмоор байна?
-Бид Сэлэнгэ аймгийн наадмын комисст орж ажилладаг. Энэ ажлын хэсэг маань
сарын өмнө байгуулагдаад ажлаа эхэлсэн. Манай Нийтлэг үйлчилгээний алба маш хариуцлагатай, олон хоногоор ажилласан.
Үүний үр дүнд хүмүүс маань сайхан наадсан гэж бодож байна. Манай Нийтлэг
үйлчилгээний арын албаны ажил бол маш их байдаг. Гэр орон барих, баяр наадмын
нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлуудыг хангахад гээд. Энэ бүх ажлыг манай ЗДТГ-ын
хамт олон нийлж хамтдаа сайхан бүтээж чадлаа. Наадамчин олон маш их сэтгэл өндөртэй байна.
-Наадамчин ард түмэн ам сайтай байна. Иргэдийнхээ
талархлыг хүлээнэ гэдэг маш том амжилт. Энэ жилийн арын албаны ажлын хийсэн онцлог
ажлуудаасаа сонирхуулахгүй юу?
-Энэ жилийн наадам илүү их сэтгэл өндөр, зохион байгуулалт маш сайтай
боллоо гэж ам дүүрэн хэлэхээр байна. Бид наадамд оролцогчдод зориулсан нойлын
асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Эко нойл хийж тавилаа. Мөн зочдод зориулсан
үйлчилгээний гэр барьж хүндэтгэлтэй үйлчиллээ. Хоол ундны асуудал, гадны зочид
төлөөлөгчдийг угтах асуудлыг ч өндөр зохион байгуулалтай хийлээ. Маш их баяртай
байна.
-Арын алба, наадмын бэлтгэл ажлыг зохион
байгуулахад хичнээн хүн хүч оролцов?
-Энэ арын албанд манай Нийтлэг үйлчилгээний нийт 32 алба хаагч өдөр бүр
ажиллалаа. Мөн тохижилтын албаны комиссын хүмүүс маш их зохион байгуулалттай,
төлөвлөгөөтэй ажилласан.
Б.БАТБАЯР:МАШ ИХ СЭТГЭЛ ӨНДӨР НААДАМЛАЛАА
-Сайн байна уу? Сайхан наадамлаж явна уу,
наадмын сэтгэгдлээ хуваалцахгүй та?
-Сүхбаатар сумын иргэн Ж.Зундуй:Энэ жилийн наадам нар хур тэгширсэн маш сайхан болж байна. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчний улмаас хоёр жил бид наадамлаагүй. Ингэж сайхан өргөн дэлгэр наадахыг, бөх, морь, сурын харваагаа харахыг маш их хүсэж байлаа. Монгол наадам гэдэг чинь ер нь монгол хүний хүсэн хүлээж байдаг хамгийн сайхан баяр шүү дээ. Энэ жил манай аймгийн удирдлагууд иргэддээ хандсан, наадамчин олноо сайхан наадах, нөхцөл боломжийг бүрдүүлэхийг их анхаарсан байна. Иргэн хүний хувьд маш их талархаж байна. Урд жилүүдэд энэ нойлын асуудал маш их хүнд байсан. Их муухай үнэр танартай. Хүн орохын эцэсгүй. Гадны зочдоос маш их сэтгэл зовдог байсан. Хаа яваа газар, аялж зугаалах, баяр наадмын гол анхаарах асуудал бол нийтийн бие засах газар шүү дээ. Энэ асуудлыг энэ жил маш сайн шийдсэн байна. Болж байна. Том амжилт. Их сэтгэл өндөр байна. Ядаж л нэг юмаа ингээд сайхан болгоно гэдэг чинь л амжилт шүү дээ. Ямар ч үнэр танар алга, гар угаах устай, дор дор нь цэвэрлээд янзалчиж байна. Хүсэн хүлээсэн наадам сайхан боллоо.