Аюулгүйн зөвлөл Умард Солонгосыг буруушаасан мэдэгдэл гаргахаас татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-11 09:56:05

НҮБ. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Умард Солонгосын явуулсан пуужингийн туршилтыг буруушаасан мэдэгдэл гаргах талаар хэлэлцэж, БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас санал нэгдэж чадаагүй байна.

Умард Солонгос өнгөрсөн лхагва гарагт дунд тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. Тэдгээрийн нэг нь зүүн зүгт 1000 орчим км нисэж яваад Японы Акита мужаас 250 км зайд тус улсын эдийн засгийн онцгой бүсэд унажээ.

Үүнтэй холбогдуулан Япон Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан явуулахыг уриалжээ. НҮБ дахь дипломат эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгосын пуужингийн туршилтыг буруушаасан мэдэгдлийг АНУ гаргасан боловч энэ мэдэгдлийг БНХАУ эсэргүүцсэн байна.

Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн орнууд пуужингийн туршилтыг буруушаасан боловч тэд ийм мэдэгдэл гаргаж, Умард Солонгост буруу сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийжээ.

Д.Нямтулга

相关新闻