ОХУ өдөрт 3 цаг гал зогсоохоор боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДАМАСК. /ВВС/. Сири дэх ОХУ-ын хүчин пүрэв гарагаас эхлэн Алеппо хотод явуулж байгаа цэргийн ажиллагаагаа өдөр бүр гурван цагийн турш түр зогсоохоор боллоо гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Өдөрт гурван цаг гал зогсоосноор Алеппо хот руу хүмүүнлэгийн тусламж оруулах боломжтой болох юм гэж яам мэдэгдэлдээ дурджээ.
Гэвч Алеппо хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхэд гурван цагийн хугацаа хангалтгүй гэж НҮБ үзсэн байна. Сирийн Засгийн газрын хүчин болон босогчид хоорондын мөргөлдөөн эрчимтэй үргэлжилж байгаа учир долоо хоногийн 48 цагт гал зогсоохыг НҮБ шаарджээ.
ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн Засгийн газрын хүчин болон босогчид хоорондын мөргөлдөөн Алеппо хотод эрчимтэй үргэлжилсээр байгаа билээ.
Алеппо хотын зүүн хэсэг рүү орох гол замыг Засгийн газрын хүчнийхэн долдугаар сард хааснаас хойш тус нутагт наад зах нь 250 мянган хүн боогдоод байна.
Д.Нямтулга