Жо Байден Ойрхи Дорнодын орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-08 09:18:39

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден долоодугаар сарын 13-16-ны хооронд Ойрхи Дорнодын орнуудад айлчилна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. 


Тэрбээр Израил, Иордан голын Баруун эрэг, Саудын Арабад айлчлах юм. 


АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабын Жидда хотод Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл (Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Кувейт, Катар, Оман, Саудын Араб) болон Египет, Ирак, Иорданы (ПБАОХАЗ+3) дээд хэмжээний уулзалтад оролцоно.  


Ж.Байден Саудын Арабад айлчлах үеэрээ 2018 онд сэтгүүлч Жамал Хашоггиг хөнөөсөн хэргийн дараа муудсан хоёр орны харилцааг сэргээхээр төлөвлөж байна гэж “The New York Times” сонин урьд нь мэдээлсэн. 


Тэрбээр айлчлалынхаа үеэр Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд уг хэлэлцээнд мөн угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд оролцох төлөвтэй байна.



相关新闻