Л.Отгонбаатар, Ц.Наранжаргал нар барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-10 17:30:10

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй Зуны XXXI олимп тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдөнө.

Тамирчдын тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар танилцуулж байна.

Жүдо бөх:

22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн медалийн эзэд тодорно. Энэ жинд Монголын жүдочдоос Л.Отгонбаатар, Ц.Наранжаргал нар өрсөлдөнө.

Бокс:

23:00 цагт: 56 кг-ын жинд Э.Цэндбаатар, 69 кг-ын жинд Б.Түвшинбат нар тулалдана.

Хүндийн өргөлт:

03:30 цагт: Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тэмцээнд залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОУХМ М.Анхцэцэг өрсөлдөнө.

相关新闻