Дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын илгээх баримт бичгийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-07-05 15:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага хамтран “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Өнөөдрийн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хүүхэд, залуус гээд бүх салбарын төлөөлөл оролцон ирээдүйн боловсролыг тодорхойлж, хамтдаа зөвлөлдөв. Энэхүү хэлэлцүүлэг нь ирэх есдүгээр сард болох НҮБ-ын чуулганы дээд хэмжээний уулзалтын өмнөтгөл болсон үндэсний зөвлөлдөх уулзалт юм.


Үндэсний хэлэлцүүлэг нь ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготой.


Хэлэлцүүлэгт оролцогчид “Хувьсаж буй боловсрол” (Transforming Education) сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын илгээх баримт бичгийн төслийг хэлэлцэв. Тэд ирээдүйн боловсролыг тодорхойлохдоо дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал,

-Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт

-Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль

-Амьдрал, ажил хөдөлмөр, тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд

-Багш, багшлахуй болон багшийн мэргэжил

-Боловсролын санхүүжилт.


相关新闻