БНАСАУ-д өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдлын тоо 3000-аас доошилж буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПЁНЬЯН. /Yonhap/.
БНАСАУ-д өдөрт шинээр илрэх халуурах
шинж тэмдэгтэй тохиолдлын тоо 3000-аас доошилж буурсан талаар тус улсын төрийн
мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.
Солонгосын төв
цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн
хугацаанд 2500 гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн байна.
Харин халдвараар нас барсан тохиолдлын талаар мэдээнд дурдаагүй байсан бөгөөд зургаадугаар сарын 15-ны
байдлаар 73 хүн нас барсан нь халдварын нийт тохиолдлын 0.002 хувьтай тэнцэж
байжээ.
БНАСАУ-д
дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо даваа
гаргийн 18:00 цагийн байдлаар 4.75 сая давснаас 99.9 хувь нь эдгэрч, 4620 өвчтөн
эмчлүүлж байна гэж “KCNA”
мэдээллээ.
Тус улсад өдөрт
халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу
392 920-д хүрснээсээ хойш буурсаар байгаа бөгөөд зургаадугаар сарын 24-нөөс
хойш 10 мянгаас доошилж буурч байна.
Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар бүртгэгдээгүй
гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрсэн талаар
тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн юм.