Нийслэлийн хэвлэл мэдээллийн албыг Э.Дагиймаа удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-10 12:51:07

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  даргын Б/103 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар  Э.Дагиймааг томиллоо.  

Э.Дагиймаа нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор, 2002 оноос  “ТВ-5” телевизэд  тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захиралаар  ажиллаж байсан. Мөн Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажилтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадалтай, чадвартай сэтгүүлчдийн нэг юм.

Б.Заяа

相关新闻